Энэхүү бодлого Shield+ апп, түүнтэй холбогдсон City Network-ийн үйлчилгээ болон СӨХ-ийн эрх бүхий удирдлагын ажиллагаанд хамаарна.
1. Бид ямар мэдээлэл авдаг вэ?
Танд үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах мэдээлэл апп, СӨХ-ийн эрх бүхий ажилтны бүртгэл, мөн СӨХ-өөс ирсэн импортын файлаас орж болно.
Бүртгэл ба байр
Нэр, утасны дугаар, оруулсан бол имэйл, байр, блок, тоот, оршин суугчийн эрхийн мэдээлэл болон өөрийн сонгож оруулсан профайл зураг. Эдгээрийг СӨХ-ийн эрх бүхий ажилтан бүртгэх эсвэл баталгаажуулах боломжтой.
Төлбөр ба үйлчилгээ
Нэхэмжлэх, төлөлтийн төлөв, дүн, гүйлгээний лавлагаа; үйлчилгээний хүсэлтийн тайлбар, төлөв, хавсаргасан зураг; санал асуулгын сонголт; зогсоол болон шаардлагатай үед тээврийн хэрэгслийн дугаар.
Нэвтрэлт ба мэдэгдэл
Нэг удаагийн код илгээхэд ашиглах утасны дугаар, нэвтрэлтийн сессийн мэдээлэл, push мэдэгдэл хүргэх төхөөрөмжийн токен болон платформ.
AI туслахын асуулт
AI туслахад өөрөө бичсэн асуулт болон тухайн чатын өмнөх хязгаарлагдмал зурвасууд. Нууц код, картын мэдээлэл, шаардлагагүй хувийн мэдээлэл бичихгүй байхыг зөвлөе.
Аппад зураг сонгосон үед үйлчилгээний хүсэлтийн хавсралт эсвэл таны профайл зурагт ашиглана. Зургийн сангийн бусад зургийг серверт автоматаар дамжуулахгүй. Банкны картын дугаар болон нууц кодыг Shield+ аппад оруулахыг бид хүсэхгүй.
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ?
- Таныг утасны дугаар, нэг удаагийн кодоор баталгаажуулж өөрийн байр, тоотын мэдээлэлд хандах боломж олгох.
- Нэхэмжлэх, төлбөрийн төлөв, СӨХ-ийн мэдээ, санхүүгийн тайланг харуулах.
- Үйлчилгээний хүсэлт, санал асуулга, зогсоолын мэдээллийг боловсруулах.
- Зөвшөөрсөн үед аппын push мэдэгдэл хүргэх, техникийн болон хэрэглэгчийн тусламж үзүүлэх.
- AI туслахад асуусан ерөнхий асуултад хариулах. Таны төлбөр, хүсэлт, зарлалын бүртгэлээс гаргах шууд хариултыг Shield+ сервер өөрөө тооцоолно.
4. Хадгалалт ба хамгаалалт
Бүртгэл болон үйлчилгээний мэдээлэл нь таны СӨХ-ийн үйлчилгээ идэвхтэй байх хугацаанд ашиглагдана. Төлбөр, тайлан, үйлчилгээний бүртгэлийг холбогдох үүрэг, маргаан шийдвэрлэх, хуульд заасан хадгалалтын шаардлагад нийцүүлэн түүнээс хойш хадгалах шаардлага гарч болно. Хадгалах шаардлага дууссан мэдээллийг устгах эсвэл таних боломжгүй болгох хүсэлтийг шалгаж шийдвэрлэнэ.
Серверийн хандалтыг эрхээр хязгаарлаж, апп болон сервер хооронд мэдээллийг HTTPS холболтоор дамжуулна. Ямар ч дижитал үйлчилгээ эрсдэлгүй биш тул нэг удаагийн кодоо бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөе.
5. Таны сонголт, хүсэлт
Мэдээлэлтэйгээ танилцах, буруу мэдээллээ засуулах, бүртгэл болон хамаарах мэдээллээ устгуулах хүсэлтээ доорх имэйлээр илгээнэ үү. Профайл зургаа апп дотроос солих, устгах; утасны дугаараа шинэ дугаарт ирсэн кодоор баталгаажуулж солих боломжтой. Байр, тоотын бүртгэлийг өөрчлөхөд өөрийн СӨХ-ийн ажилтантай холбогдоно. Хүсэлтийг шийдэхийн өмнө таны эрхийг баталгаажуулах, хадгалалтын шаардлагыг шалгана.
Push мэдэгдлийг аппын «Мэдэгдлийн тохиргоо» хэсгээс бүхэлд нь эсвэл ангиллаар нь унтрааж болно. Мөн утасныхаа тохиргооноос зөвшөөрлийг өөрчилж болно. Аппаас гарах нь серверт хадгалагдсан бүртгэл, нэхэмжлэхийг автоматаар устгахгүй.
6. Холбоо барих ба өөрчлөлт
Энэ бодлого эсвэл хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ nozum1ke@gmail.com хаягаар илгээнэ үү. Нууц код, банкны картын мэдээллээ имэйлээр бүү явуулаарай.
Аппын боломж эсвэл мэдээлэл боловсруулах арга өөрчлөгдвөл энэ хуудсыг шинэчилж, дээрх огноог засна.